ХОТОЛ ОЛНООРОО САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
Эрхэм хүндэт ах эгч, анд найз блогчид та бүхэн минь даага далантай, бяруу булчинтай, онд мэнд тарган тавтай сайхан хаваржиж байна уу?
Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр XVII жарны Хотлыг баригч хэмээх Шороон Хулгана жилийн сар шинийн мэндийг хүргэхийн ялдамд ирж буй ондоо элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Хамаг бурхад авран нигүүлсч Хотол түмнээрээ амгалан жаргаж Ам цагаан хулгана жилдээ Ач буян нь арван зүгтээ дэлгэрч Аз хийморь дүүрэн байхыг ерөөе! Та бүхэний блог уншигчдаар дүүрэн, сэтгэгдлээр бялхаж байх болтугай.
Thursday, February 7, 2008
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Ангилал: Мэндчилгээ
Бичсэн: Төрөө цаг: 18:41 15 сэтгэгдэл
Friday, November 16, 2007
Ижийдээ баярлалаа...
Өнөөдөр ээж маань намайг энэ орчлонд тээж төрүүлсэн баярт өдөр. Энэ өдөр надаас илүүтэй ижий минь баярлаж байгаа болхоор хорвоо дээрх хамгаас хайртай хүн болох ижийдээ нэгэн шүлэг зориулж байнаа.
Ээждээ уншиж өгөх шүлэг
Намрын уулнаа буга урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйтай ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий минь та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Баривчий минь эсгэж, хурмын өмсгөл чимэглэж
Балчираас минь өдий хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг юм уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр минь намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та минь байлаа
Аягаа эвдэж эрхэлж ядсан намайг
Аргадахдаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"A" үсэг бичих гэж будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад улаан цайн онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойлорт арц уугиулж маани уншидаг лам аа
Шүхэрт тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншидаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурхныг олон мутартай л гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч олон гартай юм шиг
Элбэг их хайр ижий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдараа
Зүүний сүвэгчээс ч багатах олон жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла ижий минь
Ангилал: Шүлэг
Бичсэн: Төрөө цаг: 14:30 29 сэтгэгдэл
Tuesday, October 30, 2007
"Монгол"

Монгол гэдэг нэртэй орос найруулагчийн хийсэн энэхүү кино дэлхийн кино хорхойтнуудыг байлдан дагуулаад хэсэг хугацаа өнгөрч байна. Би бээр бас энэ киног олоод үзчих юмсан гэсэн хүсэл мааш их байлаа. Гэтэл хүсэл минь биелж өчигдөр орой 25р суваг телевизээр гарлаа. Хүсэн хүлээсэн кино болхоор гарах цагийг нь тэсэн ядан хүлээж байгаад л үзлээдээ гсн. Даанч нөгөө их сүртэй рекламдаад байсан, хорхой хүргээд байсан кино чинь харин ерөөсөө сэтгэлд хүрсэнгүй. Яахав анимашн, эффектүүд нь мэдээж сүртэй л дээ цус нь үсчээд л, нэвт нэвт сэлэмдээд л. Даанч энэ кинонд үнэн юм ерөөсөө гарсангүй. Бөртэ үжинг Тэмүүжинд бэр буулгасан түүх, Есүхэй баатрын хорлогддог түүх, Тэмүүжин Таргудай д баригддаг түүх, тэндээс оргодог түүх, Бөртэ Мэргидэд олзлогддог түүх, Мэргидээс Бөртэ г авдаг түүх гээд л үнэн юм ерөөсөө алга. Жамуха анд Тэмүүжинг "Би чиний хаан, чи миний боол" ч гэж байх шиг, бас Тэмүүжинг Тангудад боол болгон зарж ч байх шиг, тэгсэн чинь Бөртэ очиж аварч байх шиг, Жамуха андыг хэтэрхий эрээ цээргүйгээр дүрсэлсэн ч байх шиг, баахан оодон сүүлтэй томсак морьтонгууд ч байх шиг бүүр сүүлдээ юу гараад байгааг нь ойлгохоо ч байсан. Тэгээд цааш нь үргэлжлүүлэн үзхийг хүссэнгүй.
Энэ киног өмнө нь япон этгээдүүдийн хийсэн кинотой адил монголын түүхийг гуйвуулсан учраас л үргэлжлүүлэн үзхийг хүсээгүй хэрэг. Харин энэ киног хийсэн орос найруулагч энэ киноны 2р ангийг хийх бодолтой байгаа тухай ярилцлага өгсөн байсан. Бас Чингис хааныг Ази тивийн үндэсний баатар гэсэн байсан. Энэ хүн бол дэлхийн номер нэг хүн гэдгийг мартсан бололтой.
Монголчуудын маань хийж буй "Чингис хаан" кино эрх биш бид өөрсдөө хийж байгаа юм байна даа өөрсдийн түүхээ гуйвуулахгүй л байлгүйдээ гэж л найдая.
Ангилал: Эргэцүүлэл
Бичсэн: Төрөө цаг: 08:50 13 сэтгэгдэл
Monday, October 22, 2007
Цаанаасаа бодлоготой гэдэг нь тодорхой
Та бүхэнд доорх веб сайтаар ороод үзээрэй гэж зөвлөх байна. Энэ хужаа нар үнэхээр бидний тэвчээрийг шалгаж байх шиг байна. www.mongol.com гэсэн домайн хаягыг энэ хужаа нар ашиглаж байна. Энэ нь дэлхий нийтэд Монгол орныг маань хятад мэт буруу ойлголтыг төрүүлэх аюул болоод байна.
Та бүхэн http://www.mongol.com гэж бичээд орхоор http://mongol.com/eflp/mongol+china/pid160426/D521296/C0/PROVAHHA гэж дээд address bar дээр гарах бөгөөд энд /mongol+china/ гэсэн байна.
Монголын төрийн бодлого энд л үйлчилмээр юм гэж бодох юм. Даанч энэ төрийн толгойд суусан хүмүүс өөрийнхөө гэдсийг цатгалан байлгахаа л бодхоос биш үүнд ерөөсөө санаа тавьх бодолгүй байх шиг байна. Энэ домайныг ингэж ашиглаж байгаа нь цаанаасаа бодлоготой гэдэг нь тодорхой. Эрт цагаас л бидний нутагруу өнгөлзсөөр ирсэн шаахайн гуталт, илжиг хужаа нар энэ атгаг бодлоо өдгөө болтол дотроо агуулсаар байгааг мэдсээр байж бид дорвьтой юм ерөөсөө хийж чадахгүй байна шүү дээ.
Сайтын нэр: http://www.mongol.com
Ангилал: Эх оронч үзэл
Бичсэн: Төрөө цаг: 19:37 7 сэтгэгдэл
Monday, October 8, 2007
Машингүй өдөр
Саяхан Улаанбаатар хотод маань 2 дахь удаагаа авто машингүй өдөр болсон билээ. Энэ үйл явдлыг гэрчлэх хэдэн зургийг тавьлаа. Тайлбаргүй.



Бичсэн: Төрөө цаг: 16:32 16 сэтгэгдэл
Friday, October 5, 2007
Хүүхэд орчноосоо сурдаг
Хэрэв хүүхэд үргэлж шүүмжлүүлдэг бол
Бусдыг шүүмжилж, буруутгаж сурдаг
Хэрэв хүүхэд шоолуулж, гутаалгаж өссөн бол
Бүрэг, ичимхий болж хүмүүждэг
Хэрэв хүүхэд өс хонзон, дайсагналтай орчинд өссөн бол
Хэрүүл хийж сурдаг
Хэрэв хүүхэд үргэлж ичиж, зовж хүмүүжсэн бол
Өөрийгөө буруутгаж сурдаг
Хэрэв хүүхдээ хүлээцтэй хандаж хүмүүжүүлсэн бол
Тэвчээртэй байхыг сурдаг
Хэрэв хүүхдээ дэмжиж, урам зориг өгдөг бол
Өөртөө итгэх итгэлтэй болдог
Хэрэв хүүхдийг магтаж урамшуулж өсгөсөн бол
Бусдыг сайшааж сурдаг
Хэрэв хүүхэд, өөрийг нь, эрхийг нь хүндэлдэг орчинд өссөн бол
Бусдад эрх тэгш, шудрага хандаж сурдаг
Хэрэв хүүхэд, бусадтай хуваалцахын сайхныг харж өссөн бол
Өглөгч болж өсдөг
Хэрэв хүүхэд зөв шударга орчинд хүмүүжсэн бол
Үнэн зөв, шулуун шударга байж сурдаг
Хэрэв хүүхдийн үзэл бодлыг сонсож, зөвшөөрөн дэмжиж өсгөсөн бол
Өөрийгөө хайрлаж, хүндэлж сурдаг
Хэрэв хүүхэд, ээж аавынхаа хайрыг, тэдний дотны харицааг мэдэрч өссөн бол
Амьдралд аз жаргалтай байж чаддаг
"Бид ямар байна, Хүүхэд маань тийм болон хүмүүждэг." - Дороти Нолт
Ангилал: Тус болно
Бичсэн: Төрөө цаг: 16:55 12 сэтгэгдэл
Thursday, October 4, 2007
Өөрчлөлт
Хэн бичсэнийг нь мэдэхгүй ч маш зөв бодол төрүүлж байсан болхоор биччихлээ. Зохиосон хүнийг нь мэддэг бол сэтгэгдэл үлдээгээрэй найзуудаа.
Өөрчлөлт
Залуу зандан үеийн мөрөөдөл маань хязгааргүй байхад дэлхийг өөрчлөхийг хүсдэг байлаа. Хөгширч ухаажсан хойноо дэлхийг өөрчлөгдөхгүйг ойлгосон юм. Тэгээд мөрөөдлөө багасгаж зөвхөн эх нутгаа өөрчлөхөөр шийдлээ. Гэвч тэр ч бас өөрчлөгдөх шинжгүй байлаа. Улам хөгширсөн үедээ хамаг хүчээрээ зөвхөн гэр бүл болон дотны хүмүүсээ өөрчлөх гэж үзлээ. Гэвч бас л болсонгүй. Одоо үхэх гээд хэвтэж байхдаа гэнэт ухаарлаа. Эхлээд би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байж. Гэр бүлдээ үлгэр жишээ болж тэднийг өөрчлөх байсан юм. Тэднээс авах урам хүч зоригоор эх нутгаа илүү сайн болгож чадах байсан юм. Тэгээд яаж мэдэхэв дэлхийг ч өөрчлөх байсан юм билүү.
Ангилал: Бусдын оюуны өмч, Тус болно
Бичсэн: Төрөө цаг: 19:45 12 сэтгэгдэл
Wednesday, October 3, 2007
Гарчиггүй
Сайн байцгаана уу? Нээх сайхан нар гартал инээмсэглэж байгаад орж гарсан бүх найз нартаа баярлалаа гэж хэлье. За энэ Төрөө гуай нээх их завгүй хүн хаагуур юу хийгээд яваад байнаа гээд л найзууд маань гайхаж байгаа байх, бараг зарим нь цагдаад мэдэгдэж эрэн сурвалжилж байж мэдэх юм шүү хэхэ. Эрэн сурвалжилсан найз нартаа уучлаарай гээд бас баярлалаа гэж нээх сайхан инээж байгаад хэлье хүлээж аваарай хэхэ.
Зиак өнгөрсөн 9 сар нэг л сонин сар байлаа. Гэнэт хэд хоног аймар хүйтрээд ишиг хаюулчих шахав. Бас амьдрах байр сууцандаа тохижиж авах гээд бөөн ядаргаа боллоо. Өөр бас ус тасраад тарвага болох шахаад, халаалт ирэхгүй хөлдөж үхэх шахаад хэцүү байлаа. Шууд л дотуур өмд, ноосон цамц, малгай бээлийгээ өмссөн гэжүүгаа.
Тэгсэн чинь бас болоогүй ээ бяцхан Тэлмэн маань блогоо protected болгочихсон байдаг байна шүү. Би орох гэсэн чинь pass асуухаар нь гайхлаашд. Харин ашгүй намайг invite хийчихсэн байсан болхоор орж болж байсан. Мааш их баярласан гэдгээ хэлмээр байна. Тэгээд Виктори аниагийн бичлэг дээр сэтгэгдэл бичсэн чинь "өө хөө та гуай" гэж ирээд л жаахан зэмлэнгүй хариу сэтгэгдэл бичсэн байх юм. За тэр ч яахав Виктори аниадаа баярлалаа. Өөрийнхөө архивыг харсан чинь 9сард ганц бичлэг бичсэн байх юм. Виктори аниа зэмлэх нь аргагүй л дээ хэхэ. Мартсанаас мал мэндэв гэснээс Виктори аниа нөгөө хүнийхээ зургийг яасан бэ?. Тэлмэн миний зургийг бас хараад амжчихсан уу? хэхэ тэр үед гэнэ алдаад тавьчихсан байсан юмааа гсн хэхэ.
9 сард миний ажил төрөл их байлаа. Энэ сард ч бүүр оволзох шинжтэй байна. Аа гэхдээ одоо блогоо орхигдуулахгүй байхаар шийдээд л сууж байна. Нэгдүгээрт блогийнхоо нүүр царайг угаах, хоёрдугаарт бичлэгүүдээр чимэх, гуравдугаарт дахин бичлэгүүдээр чимэх.
Өмнөх бичлэгийн хариуг сайн гэгч барих санаа мааш их байвч өчүүхэн миний чадвар хүрэхгүй, чаддаг хүмүүс нь завгүй байна. Аан тийм Бум-Эрдэнэ ах уг бичлэг дээр хамгийн сүүлд их бодууштай сэтгэгдэл бичсэн байсныг хэлмээр байна.
Ангилал: Уучлал хүсье, Эргэцүүлэл
Бичсэн: Төрөө цаг: 19:29 9 сэтгэгдэл
Wednesday, September 12, 2007
Яавч зүгээр өнгөрөөж болохгүй / Хариу барилаа...
Үүнийг яавч зүгээр өнгөрөөж болохгүй.
Эх сурвалж:
http://www.youtube.com/watch?v=ZlXAq0quoYg
Энэ бол доромжлол. Харин үүнд бид яаж хандах вэ? Хэн нэгний тэнэглэл гээд зүгээр өнгөрөөх үү? Эсвэл эх орны аюулгүй байдал гээд олон юм ярих уу?. Юутай ч үүнийг яавч зүгээр өнгөрөөж болохгүй гэж өчүүхэн би бодном.
UPDATE 2007-09-12 15:05 PM
Монголчууд хариу арга хэмжээ авч эхэллээ. Энгийн боловч их утга санаа агуулж буй талаар хийсэн хүн нь хэлж байна. Та бүхэн хардаа дэлхий дээр хятадын газар нутаг гэж байхгүй байгаа биздээ. Бас East Sea, South Sea г хардаа. Энэ их газар нутаг бидний өвөг дээдсийн эзэлж байсан газар нутгийн тал нь л байх.
Ангилал: Мэдээлэл, Эргэцүүлэл, Эх оронч үзэл
Бичсэн: Төрөө цаг: 15:35 19 сэтгэгдэл
Wednesday, August 29, 2007
Mongolia VS Russian
Монгол бүсгүй маань хэдийгээр мөч богинотой ч үнэхээр гайхалтай уян хатан байж, ялалт байгуулж чадлаа. Үнэхээр гайхалтай. Энэ нэвтрүүлэг их сонирхолтой нэвтрүүлэг юм шиг санагдлаа. Хүмүүсийг ур чадвараар нь өрсөлдүүлээд их гоё юм байна.
Бичсэн: Төрөө цаг: 10:07 14 сэтгэгдэл